МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт “Төрийг төгс тоносон хулгай хийгдсэн”
2023.04.14
Уул уурхай, Ашигт малтмал

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт “Төрийг төгс тоносон хулгай хийгдсэн”

УИХ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлан ажилласан.

Энэ ажлын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг төрийн мэдэлд авах нь зүйтэй гэсэн санал зөвлөмжийг гаргасан. Үүний дагуу Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаартай байгуулсан концессын гэрээг цуцлаж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг шилжүүлж авсан билээ.

Энэ шийдвэр гарсанаас хойш нэг жилийн хугацаанд тус үйлдвэрийн үйл ажиллагааны талаар Дархан Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд мэдээлэл сонссон.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэ асуулгын хариуг УИХ-ын чуулганы 2023,04,14-ны өдрийн хуралдаанаар нээлттэй сонслоо.

Энэ 30 жилийн хугацаанд цогцолборуудаа ашиглалтад оруулах хугацаа байсан, харамсалтай нь чадсангүй. Маш олон асуудал бий. Төлөөгүй татвар 123 тэрбум төгрөг, орон нутагт 1,4 тэрбумыг төлж чадахгүй байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийт 805 тэрбум байгаагаас “Кью эс си”-тай холбоотой 508 тэрбум байна. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна. Тус үйлдвэрт ашиглахгүй байгаа техникээ хэрхэн ашиглах вэ. Концессын гэрээнээс үүдэлтэй улсад учирсан хохирол 1 ихнаяд 373 тэрбум төгрөг. Эрүүгийн хэргийн хохирол нэмэгдэж байгаа. Энэ хохирлыг төлөх асуудал яригдаж байгаа юу. Цаашдаа юу юу хийх гэж байна вэ. Биржээр бүтээгдэхүүний үнээ борлуулах зүйл судалж байна уу? 

Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Кью эс си” компани улсад 1,3 ихнаяд төгрөгийн хохирол учруулсан

Энэ үйлдвэрт маш олон хүмүүс томилогдож ажилласан. Лиценцыг хувь хүмүүс авсан байсныг буцааж авсан. 2011 оноос эхлээд энэ үйлдвэрийг авах улс төрийн бүлэглэлүүд арга зохиож эхэлсэн. 2010-2011 онд Хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн хуурамч цаас үйлдвэрлэсэн, 2013 онд концессын жагсаалтад оруулсан, 2014 онд концессын гэрээ нэртэй ийм луйврын цаас үйлдвэрлэсэн. 2014 онд Монгол Улсын засгийн газар манай улсад ганц байдаг Төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр өгөх шийдвэр гаргаж, тендер зарласан. Энэ тендерт дэлхийн алдартай 5 компани ороод манай улсад бүртгэгдээд 2 жил болсон үйл ажиллагаа явуулаагүй “Кью эс си” компани ялсан. Энэ үеэс эхлэн луйвар эхэлж улсад 1,3 ихнаяд төгрөгийн хохирол учирсан. 

101,2 тэрбум төгрөг нь дээрх компани менежментийн төлбөр гэрээнд байхгүй, 108,3 тэрбум төгрөг ханшийн тэгшитгэл, 56,5 сая доллар нь ямар үйлчилгээнд зарцуулсан нь тодорхойгүй гэх мэт дарханы төмөрлөгийн үйлдвэрээр төлүүлсэн. Гэх мэт ноцтой хохирлуудыг гаргаж, Төрийг төгс тоносон хулгай хийгдсэн. Эзэнгүй төрийн эмгэнэл энэ байна. Үнэхээр харамсалтай байна. Төр үйлдвэрээ буцааж авсан,  одоо ажиллаж буй удирдлагууд хариуцлагатай  сайн ажиллах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ