П.Дэлгэрнаран: Санал тоолох төхөөрөмж 56 см урттай саналын хуудсыг хоёр талаар нь унших боломжтой
2023.04.14
Улстөр

П.Дэлгэрнаран: Санал тоолох төхөөрөмж 56 см урттай саналын хуудсыг хоёр талаар нь унших боломжтой

УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуулийн төслийг нь хэлэлцэж байна. Намын жагсаалтад багтсан нэр дэвшигчдээ сонгогч саналаа өгч эрэмбэлэхээр хуулийн төсөлд тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор саналын хуудсанд маш олон хүний нэр бичигдэнэ. Энэ тохиолдолд санал авах, тоолох төхөөрөмж тухайн саналын хуудсыг унших боломжтой эсэх талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн намууд эвсэхгүйгээр бие дааж, мажоритар болон пропорцианаль хосолсон тогтолцоогоор нэр дэвшүүлэн оролцоход саналын хуудас ямар хэмжээтэй болох талаар туршиж үзсэн. Санал тоолох төхөөрөмж хамгийн дээд тал нь 22 инч буюу 56 см урттай саналын хуудсыг хоёр талаар нь унших боломжтой. Өөрөөр хэлбэл, техникийн хувьд боломжтой гэж ойлгож болно. Үндсэн санал хураах нэг өдөр, тав хоногийн өмнөөс урьдчилан санал авч болно. Харин гадаадад буй сонгогчдын саналыг дөрөв хүртэлх өдөр авахаар төсөлд туссан" гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ