П.Дэлгэрнаран: Ухуулагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү цалин өгөхийг хориглоно
2023.04.14
Улстөр

П.Дэлгэрнаран: Ухуулагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү цалин өгөхийг хориглоно

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж төсөлд зааснаар сонгуулийн зардал өмнөхөөсөө хэрхэн буурч байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл өглөө.

Тэрээр "Төслийн 37 дугаар зүйлээс зардалтай холбоотой зүйлүүд хөндөгдөөд явж байна. 2020 оны сонгуулийг зохион байгуулсан хуультай энэ төслийг харьцуулж, ямар хэмжээний зардал хэмнэгдэх нь вэ гэж тооцоолж үзсэн. Нэр дэвшигчээс гардаг зарим өндөр зардлыг бууруулсан. Ухуулагч, самбар, тээврийн хэрэгслийн зардал 30-70 хувиар багасгасан. Өмнөх хуулиар ухуулагч цалинтай ажиллах агуулгатай байсан. Харин энэ төсөлд ухуулагч сайн дурын үндсэн дээр ажиллана. Хэрэв нэр дэвшигч ажлын хөлс төлнө гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээс илүүгүй байхаар хязгаар тавьсан.

Сонгууль маань холимог тогтолцоогоор явах учраас намын ухуулагчийн тоо нэмэгдэж байна. Өмнө нь 100 байсан нь 500 болж өссөн. Мөнгөний ханш унасан учраас хүний хүнээс өгөх хандивын хэмжээ гурван сая байсныг таван сая болгон нэмэгдүүлсэн" гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ