Хэнтий аймгийн 30 залуус 2022-2023 оны хичээлийн жилийн тэтгэлэг хүртлээ
2023.04.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хэнтий аймгийн 30 залуус 2022-2023 оны хичээлийн жилийн тэтгэлэг хүртлээ

УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нарын санаачилгаар сурлага, спорт, урлагийн амжилт, нийгмийн идэвх, бүтээлч шинэ санаа, хүмүүнлэг үйлс, ур чадвараараа онцгой амжилт гаргасан Хэнтий аймгийн харьяат их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчдын дунд 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт уралдааныг зарласан.

Энэхүү тэтгэлгийн болзол хангасан Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгоны 30 оюутанд батламж, тэтгэлгийн хамт гардуулан өгч баяр хүргэлээ.

УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэтгэлэг авч буй сурагчдад хандан Монгол хүний оюуны чадвар, тэсвэр хатуужил, мэндлэх хүндлэх ёс уламжлал хийгээд энэ цаг үед юуг анхаарвал зохистой талаар нөхөрсөг яриа өрнүүлж, тойргийн оюутан, дүү нартаа дэмжлэг болохуйц энэ тэтгэлэгт хөтөлбөрийг 7 дахь жилдээ олгож буйг мэдээлж, тэтгэлэг авч байсан оюутнууд ажил, амьдралдаа үлгэр жишээ, сайн явж буй талаар хэллээ.

2023 оны тэтгэлгийг нэгдүгээр сараас зарлаж эхэлсэн бөгөөд 2-р шатны шалгаруулалт сургалт, ярилцлагад Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгоны нийт 149 оюутан залуус оролцсоноос 30 оюутныг шалгаруулж, ийнхүү 2022-2023 оны хичээлийн жилийн тэтгэлэг олгов.

Нутгийн дүү нартаа Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн “Шинэ Монголын залуу үе та бүхэн сонгосон мэргэжилдээ хичээнгүйлэн суралцаж, хүсэл тэмүүллийнхээ эзэн болж, хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй” үгийг дамжуулъя.

  • Батноров сумын Бямбажавын Нямхатан
  • Батширээт сумын Баяраагийн Учрал
  • Баян-Адарга сумын Энхбатын Энхцэцэг
  • Баянхутаг сумын Эрдэнэбаатарын Сүмбэрэлт
  • Баянмөнх сумын Ганбатын Дүүрэнбилэг
  • Баян-Овоо сумын Оюунбаатарын Намуундарь
  • Биндэр сумын Ганхуурайн Мөнххүслэн
  • Биндэр сумын Амгаланбаатарын Минжинсор
  • Бор-Өндөр сумын Ганмандалын Нармандах
  • Бор-Өндөр сумын Галбадрахын Энх-Амгалан
  • Бэрх хотын Баярмагнайн Ононгоо
  • Дадал сумын Ганболдын Мөнхжин
  • Дархан сумын Амарсайханы Дөлгөөн
  • Дэлгэрхаан сумын Арилдын Хулан
  • Галшар сумын Баярхүүгийн Энхсаруул
  • Жаргалтхаан сумын Ренчиндоржийн Тэргэл
  • Хэрлэн нэгдүгээр багийн Доржжагдагийн Гантунгалаг
  • Хэрлэн хоёрдугаар багийн Энхбилэгийн Амирлан
  • Хэрлэн гуравдугаар багийн Болдбаатарын Мөнхзаяа
  • Хэрлэн дөрөвдүгээр багийн Нямхүүгийн Халиун
  • Хэрлэн тавдугаар багийн Баярсайханы Сайхантуяа
  • Хэрлэн зургаадугаар багийн Ганбатын Сүлд-Эрдэнэ
  • Өлзийт тосгоны Батаагийн Ганхүлэг
  • Гурванбаян тосгоны Мөнхжаргалын Долгион
  • Тахилгат тосгоны Ганболдын Мөнх-Эрдэнэ
  • Хэрлэнбаян-Улаан тосгоны Ган-Эрдэнийн Энхзул
  • Мөрөн сумын Гантөмөрийн Бат
  • Норовлин сумын Цэнгэлийн Жинжиймаа
  • Өмнөдэлгэр сумын Сугаррагчаагийн Энх-Ундрал
  • Цэнхэрмандал сумын Гансүхийн Ганчимэг нартаа амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ