2023.04.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Халхгол сумын түймэрт 13 айлын гэр, 3000 гаруй мал сүрэг өртжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэр Дорнод аймгийн Матад сумаар дамжиж, Халхгол сумын нийт нутгийг хамран асч, байгаль орчин, ард иргэдэд үлэмж хэмжээний хохирол учруулаад байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 3000 гаруй мал, 13 гэр, 3 сууц, 16 хашаа хороо шатсан бөгөөд хохирлын хэмжээ бүрэн гүйцэд тогтоогдоогүй байна. Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, яаралтай хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар Засгийн газар, ХХААХҮЯ-аас 40 сая төгрөгийг түймэрт өртсөн айлуудыг цурамнаас нүүлгэн шилжүүлэх болон хохирол барагдуулах бусад ажилд зориулан олгуулж шийдвэрлээд байна. Мөн 10 айлд гэр, 40 тн малын тэжээл хивэг олгож, тээвэрлэх ажил зохион байгуулаад байна.
ШИНЭ МЭДЭЭ
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2024.04.26