МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Газрын тос боловсруулах ‘’Доншен ХХК’’-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2023.04.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Газрын тос боловсруулах ‘’Доншен ХХК’’-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр /2023.04.17/ Газрын тос боловсруулах ‘’Доншен ХХК’’-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд ‘’Доншен ХХК’’-иас Зүүнбаян тосгоны төв замыг /2км/ хатуу хучилттай аспалтан авто зам болгох, явган хүний зам тавих, мөн 2019 онд сэргээн засварласан Зүүнбаянгийн Монгол дахь хамгийн том усан бассейнийг хашаажуулах ажлыг тус тус хийж гүйцэтгэхээр боллоо.

Мөн Зүүнбаянгийн иргэддээ сонордуулахад 21.0 тэрбум төгрөгөөр Хамарын хийдийн 3 замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 16.2 км авто замыг Монгол Улсын 2024 оны төвлөрсөн төсөвт суулгах ажлыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт УИХ дахь МАН-ын бүлэгт уламжлаад байна.

ШИНЭ МЭДЭЭ