2023.04.20
Уул уурхай, Ашигт малтмал

С.Ганбаатар: Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэдэг үг бий

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

УИХ хууль тогтоох байгууллагын хувьд хэд хэдэн зүйлийг тодруулъя. Анх Онцгой байдал тогтоох талаар Чимэд гуай дараах зүйлийг хэлжээ. Бид магадгүй ардчиллыг хязгаарласан, хатуу чанд журам тогтоосон гэсэн ярианд орох байх. Ийм асуудал гарах учраас онцгой анхаарах ёстой. Засгийн газрын хууль биш уг тогтоолын төслийг оруулж ирээд ҮЭ-ээс бусад байгууллагыг түр түдгэлзүүлэх юм аа гэсэн. Энэ тогтоолыг үзсэн чинь Улсын бага хуралд олон түмэнд мэдээлж байх гэж оруулсан байна, энэ Улсын бага хурал уу, УИХ-уу, үүнд хариулт өгөөч. Миний хувьд УИХ-ын гишүүн. Нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нэг удаа 6 сараар сунгана гэж байна. Хулгай хэвээрээ байгаа гэсэн үг үү. Энэ бол "атгаалжин хар мангасыг дараад ирээрэй" гэсэн болохоос очоод "мангас" болоорой гэж хэлээгүй. Асар том мөнгөний тухай ярьж байгаа.1,2 Ихнаяд төгрөгийн тендер ярьсан. Саяхан бид 13 сая төгрөгийн өмчийн тухай ярьсан.

Арай даварч байна шүү. Хэрэг эрхлэх газрын орлогч даргаа Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Ганбат, ЭТТ ХК-ны ТУЗ-ын гишүүн Ганбат, ЭТТ компани гүйцэтгэх захирал Ганбат, Сангийн яамны ТНБ-ийн дарга Ганбат гээд 4-5 давхар дээл өмсчихсөн энэ байдал, ажил үүргийн давхардал үүсгэх үү. Өөрөө өөрийгөө хянаж чадах уу. Онцгой байдал бий болсноор нийтлэг баримталдаг хууль, тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар онцгой дэглэм тогтоож, ажиллуулах эрхийг БНМАУ-ын засгийн газарт олгосугай гэсэн ийм зүйл ашиглаад байна, та нар. Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэдэг үг бий шүү.

Энэ бол гаршиж байгаа зүйл. Байнгын хорооны хуралдаан дээр ярьсан зүйлээ давтъя, Моннис гэдэг компани хууль бусаар шалгарсан, энэ гомдлыгТУЗ-ын дарга Ганбатад, Төрийн өмчийн дарга Ганбат үүнийг шийдэж өгнө. 126 тэрбум төгрөгийг ХБ-аас төлөхгүй байгаа, хугацаа хэтэрсэн зээлтэй байгаа хүн Тендерийн хуулийн харилцагч банкнаасаа хугацаа хэтэрсэн зээлгүй байх ёстой гэсэн энэ зүйлийг зөрчиж байна гэж би харж байгаа. Энэ хууль зөрчиж байна уу, үгүй юу. Хамгийн аюултай нь тендерийн гэрээн дотор нь маш бага үнээр авсан гэж байна. МҮЭХ-ны гишүүдээс ирсэн гурван гомдлын эхнийхийн ярьж байна. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ