МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.20
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Баттөмөр: Монголын ард түмэнд баялгийг нь хуваарилах нь зүйтэй!

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Монгол Улсын 2023 оны нэгдүгээр улирлын статистик мэдээлэл гарсан. 30 жилийн алдагдалтай төлбөрийн тэнцэл, 66,2 сая ам,долларын, урсгал данс 191 сая ам.долларын, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. Энэ нь “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагаа идэвхэжсэнтэй холбоотой. Энэ эерэг мэдээ нь Монгол Улсад ихээхэн боломж байгааг илтгэхийн сацуу бид зөв зам руугаа явж байна хэмээн харж байна. Үүнийгээ цаашид улам лавшруулах хэрэгтэй. Тус ордыг ОХУ болон Монголчууд социализмын үед байгуулан 7,2 сая тэрбум тоннын нөөцийг тогтоосон. Хулгай нүүрлэх болсон шалтгаан нь их олон хэсэг болгохын сацуу ил тод бус, удирдлагын менежмент засаглал муу байсан зэрэг шалтгаануудаас үүдэлтэй. 

7,2 сая тэрбум тоннын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Харамсалтай нь эргэн тойрон дахь газрыг гаднынхан эзэмшиж байна. Төр засгийн зүгээс урьдчилж авсан гэрээнүүдийнхээ учрыг олох шаардлагатай. Мухар төмөр замын асуудал, дулааны цахилгаан станц барих болон баяжуулах үйлдвэрийг барих, ил тод хувьцаат компани болох, биржээр худалдах ёстой гэхчлэн цөөнгүй асуудал бий. Энэ бүхнийг дэс дараатай шийдэх ёстой.

Монголын ард түмний 28,7 хувь нь өнөөдрийн байдлаар ядуурчихсан байна. Энэ нь төрийн алдаатай бодлогоос үүдэлтэй. Орд газрын 40 хүртэлх хувийг ядуурч буй иргэдэд эзэмшүүлье гэсэн хуулийг төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг нэн даруй ажил болгох хэрэгтэй. “Оюутолгойн ордтой дүйх хэмжээний том ордыг хувь хүн эзэмшиж байна шүү дээ. Тиймээс ард түмэнд баялгийг олгох хэрэгтэй.

Түүний асуултад, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ