2023.04.21
Эрүүл мэнд

С.Ганбаатар: Эмнэлгийн удирдлагууд ЭМД төлсөн иргэдэд бөхөлздөг байх механизмыг бий болгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Бусад оронд ЭМД-ын асуудал хамгийн гол улс төр нь байдаг бөгөөд үндсэн компанит ажил нь үүнийгээ тойрж байдаг. Монгол Улсын 3,4 сая хүний ЭМД-ын тухай асуудлыг ярьж байна. Энэ чуулган дахь хамгийн чухал асуудлуудын нэг нь юм шүү дээ. ЭМД нь жилдээ 1,4 их наяд төгрөгийн орлого зарлагатай сан. Ард түмэн хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр олсон мөнгөнөөсөө шимтгэл төлдөг ч энэ мөнгөний хариуцлага маш муу байна.

Өнгөрсөн 30 жилд улстөрчид хулгай хийсэн. Та бүхэн улстөрчдийн шуналыг, урт гарыг тас цохиж өгөөрэй хэмээн гуйж байна. Сонгууль дөхөөд ирэхийн цагт эрүүл монгол хүн, эрүүл монгол хүүхэд гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлнэ шүү. Үүнийг нам цохиж унагаах хэрэгтэй.

Ард түмэн яагаад ЭМД төлөх дургүй байна. Төлөөд төлөөд эмчилгээний зардлаа олохын тулд хашаа байшин, орон сууц аа зарахад хүрэж байна шүү дээ. Тиймээс энэ тэнэг байдлыг зогсоогоод өг гэж ард түмэн та бүхнийг төлөөлүүлж оруулж ирж байна, бид ёсчлон батална. ЭМД-ын утга учрыг гарган ажиллахад анхаарч ажиллаарай.

Эмнэлгийн удирдлагууд ЭМД-аа төлсөн иргэдэд бөхөлздөг байх механизмыг бий болгохын тулд маргаан тасалдаг байдлыг бүрдүүлээрэй. Нэг ёсондоо, даатгал төлсөн хүн маргаан гаргадаг эрхийг нь гаргах хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ