МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Цэрэнпунцаг: Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байна
2023.04.26
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ц.Цэрэнпунцаг: Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байна

Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд 2023 оныг  "Монголд зочлох жил" болгон зарласан. 

Тэгвэл Эдийн засгийн байнгын хорооноос "Аялал жуулчлалын тухай" хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.

Энэ тухай Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг "Аялал жуулчлалын тухай хууль нь улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж буй. Түүнчлэн аялал жуулчлалаас орж ирдэг орлого, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх чиглэл дээр энэхүү хуулийн төсөл дорвитой алхам байх болно.

Хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийг нарийн тодорхойлж, нэр томьёог нь мөн нарийн ангилж өгсөн. Үүнээс гадна аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой төрийн хүнд суртал, авлигыг таслан зогсоох үүднээс тусгай зөвшөөрлийг багасгаж, хөнгөвчилж байна. Үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох байгууллагад өөрийн мэдээллээ бүртгүүлдэг болохоор тусгаж байна.

Мөн бид аялал жуулчлалын бүсүүдийг орон нутгийн удирдлагуудтай хамтран тодорхойлж өгнө.
Байгаль орчны даацаас эхлээд бүхий л нөхцөл байдлыг уялдуулан уг зохицуулалтыг хийнэ" гэв.

ШИНЭ МЭДЭЭ