МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.27
Хүний эрх

С.Одонтуяа: Залуучуудыг үгээ хэлсний төлөө "цахим гав" зүүж байна

УИХ-ын 2023,04,27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

ХҮЭК- энэ илтгэлийг сайн бэлджээ. 7 бүлэг зүйл дээр 44 санал бичсэн, бичгээр хүргүүлнэ. Халдашгүй, чөлөөт байх эрх, Иргэний оролцооны эрх, хөдөлмөрлөх эрх, хүүхэд, ахмад настны эрх, хүний эрх хамгаалал...гэсэн 7 зүйл дээр саналаа бичсэн. Миний хувьд нэг зүйл дээр маш их эмзэглэж байна. Илтгэлээс харахад цөөхөн Монголчуудаа маш их яллаж, шүүж байна. Засгийн газар хүний эрийг хамгийн их зөрчиж байна. Өнөөдөр 3,3 сая иргэнээ хуваагаад үз, 200 мянган иргэд гадаадад, ХБИ болон хүүхдүүдээ хасаад цаана нь хэдхэн Монголчууд үлддэг. Хэдхэн монголчуудад цагдаа 700, ШШГГ 300, шүүгч, прокурор тус тус 500, өмгөөлөгч... гээд энэ цөөхөн ард түмэнд "Зуун ямаанд жаран ухна" гэгчээр ийм том бүрэлдэхүүнээр ажиллаад хүний эрх зөрчиж байна.

Хуучин талбай дээр хүмүүс жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байхад шийтгэл авч байсан зүйл байхгүй. Та нар Ковидоор далимдуулж гурван жил ард түмнийхээ амийг хумхиж, сонгуульд ялчхаад одоо үүнийгээ улам лавшруулаад даварч байна. Яагаад залуучуудыг үгээ хэлсний төлөө "цахим гав" зүүгээд байгаа юм бэ. Фэйсбүүкд Like дарсны төлөө дарга нь дуудаж арга хэмжээ авч байна, бид ийм нийгмийг бүтээхийг хүсээгүй. Өнөөдөр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, АТГ нь гарч ирээд ард, түмнийг ялладаг. Үүнийг сошиалаар сэвээд шүүх нөлөөнд автдаг, 1937 онд ийм технологи явж байсан. Хүний эрх зөрчдөг асуудал хэрээс хэтэрлээ. НҮБ-ын шинжээч ирээд 99 хувь нь шүүхийн шийдвэргүй баривчлаад байна гэхэд, тийм зүйл байхгүй гэж байсан. Гэтэл энэ илтгэлд гарч байна.

Энэ илтгэл дээр маш олон кейс дээр судалгаа хийгээд 60 хувь нь ямар ч шаардлагагүй баривчилгаа байсан байна гэж. Та нар яагаад цөөхөн монголчуудын 60 хувийг баривчлаад байгаа юм бэ. Таван хүний дөрвийг нь ямар ч гэм буруугүй байсан байна гэж шүүх гаргаж байна. Энэ хугацаанд тэр дөрвөн хүн 461-р хориход хэчнээн сараар тарчилж байна. Ямар ч байцаалт авдаггүй, шүүх хурал нь хэзээ болох нь тодорхойгүй, ингэж монгол хүний эрхийг зөрчиж болохгүй. Бид маш цөөхүүлээ. Хүний эрхийн хуулиудаа оруулж ир. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ. Энэ хууль ороод ирсэн бол олон асуудал шийдэгдэх байсан. Яагаад жижүүрийн хуулийн асуудлыг та нар шийдэхгүй байгаа юм бэ.

Ийм учраас хүний эрхийн ҮЭК-д дурдагдаж байна. Баривчилгаа 73 хувь нь шүүх мэдээгүй байхад явагдаад байна. Энэ арай дэндэж байна. Яах вэ 7,10 хувь байж болно. Бас төрийн албан хаагчийн хүний эрхийг бас их зөрчиж байна шүү.

Түүний асуултад ХЭҮК-ын гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ