НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“Улаанбаатар хотын тогтвортой зам тээврийн төсөл” сайн хэрэгжсэнээр нийслэлийн хэд хэдэн асуудал шийдэгдэнэ
2023.04.28
Барилга, Хот байгуулалт

“Улаанбаатар хотын тогтвортой зам тээврийн төсөл” сайн хэрэгжсэнээр нийслэлийн хэд хэдэн асуудал шийдэгдэнэ

Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын тогтвортой зам тээврийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа.

Төслийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Уг төсөл нь Улаанбаатар хотод тогтвортой авто зам, тээврийн цогц тогтолцоог бий болгох, сонгосон гудамж, авто замуудын иж бүрэн гудамж замыг байгуулах, тээврийн ухаалаг системийг шинэчлэх, ухаалаг авто зогсоолын систем болон нийтийн тээврийн тогтвортой системийг бий болгох, авто замын аюулгүй байдлыг сайжруулах зорилготой юм.

undefined

ШИНЭ МЭДЭЭ