МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Жаргалмаа: Мах гурилын үнийн асуудалд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай
2023.05.01
Эдийн засаг, Худалдаа

Б.Жаргалмаа: Мах гурилын үнийн асуудалд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа энэ амралтын өдрүүдээр нэр бүхий гишүүдийн хамт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон, зах худалдааны төвүүдэд ажиллалаа.

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон мах, гурилын үнийн өсөлтийн талаар, цаашид авах арга хэмжээ, инфляцын нөхцөл байдлын талаар судлах нь уг ажлын үүрэг, чиглэл байв.

Хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хямд буюу үнэ буусан үзүүлэлттэй байна. “Ковид-19” цар тахлаас хойш иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин буух өдрүүдэд худалдан авалт бага зэрэг сэргэдэг гэж худалдаа эрхлэгчдийн зүгээс хэлж байв. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа “Мах, гурил болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх олон шат дамжлагыг цөөлөх шаардлагатай гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Төрөөс зарим тал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байна” хэмээсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ