МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Цэрэнпунцаг: Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд хэн нэгэн эргэлзэх ёсгүй
2023.05.02
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд хэн нэгэн эргэлзэх ёсгүй

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар Үндэсний статистикийн хороонд ажиллалаа.

Үндэсний статистикийн хороо нь  2021-2025 оны стратеги төлөвлөгөөндөө тодорхой зориултуудыг тавин ажиллаж буй аж. Тодруулбал салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, албан хаагчдыг тогтмол сургах, чадавхыг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хүчин чадлыг дээшлүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн мэдээллийг оновчтой хүргэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн “Статистикийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй юм байна.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Статистикийн хорооны үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд жигдэрч, чанаржиж байгааг сайшаав. Статистик мэдээлэл гэдэг бодлого гаргах түвшинд хамгийн чухал зүйлийн нэг. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд хэн нэгэн эргэлзэх ёсгүй. Та бүхний үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх учиртай".

Байнгын хороо хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжин ажиллах болно” хэмээсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ