2023.05.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ж.Батжаргал: Боловсролын байгууллагын өөрийн удирдлагын тогтолцоог тодорхой болгох нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Боловсролын ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Боловсролын хөгжлийн асуудлаар олон жил олон талаас нь ярьсан. Тодорхой ахицууд гарсан гэдэгт би эргэлздэггүй. Гэхдээ шийдэл болсон зүйл бий юу гэвэл эргэлзээтэй олон зүйл байгаа. Бид бүгдийг төрийн хөрөнгөөр шийдэж чадахгүй байгаа нь үнэн бол шийдлийг яаж хийх вэ гэдэг дээр эрэл, хайгуул хийх ёстой гэж би боддог.
Боловсролын байгууллагуудын өөрийн удирдлагын эрх, хэмжээг тодорхой болгож өгөх ёстой юм биш үү. Тэр байгууллагынхаа менежментийн төлөвлөгөө баталж чаддаг, төсвөөс өгч буй мөнгөнөөс гадна боловсролын ялгаатай байдлыг гаргахгүйн тулд орон нутаг зэрэг төлөөллүүд ямар бололцоо бүрдүүлж, боловсролын байгууллагын орчны хөгжлийг, боловсон хүчний чадамжийг бий болгох тал дээр ажиллах болох вэ гэдэг эрх зүйн зохицуулалт, эрх чөлөөг нь нээж өгөх ёстой юм биш үү. Үүн дээр яаж анхаарч байна вэ?
Төрийн удирдлагын шатлал засаг, захиргааныхаа нэгжээр үүрэг хүлээж байна. Олон жил ингэж явсан. Хэдэн бие лүүгээ түлхэлт өгөөд болж өгөхгүй байгаа. Тиймээс боловсролын салбараа аль нэгж дээрээ онцгойлон хариуцаж, түүнд шаардлагатай хөгжил, төсөв хөрөнгө, боловсон хүчний асуудлыг хэнтэй ч хуваалцахгүй шийдэх юм бэ гэдэг шийдлийг нь гаргаж өгвөл оновчтой юм биш үү?
Боловсролын салбарын хөгжилд аймаг нь илүү үүрэг хүлээх үү, сум нь илүү байх уу гэдэг дээр анзаарсан, харсан зүйл бий юу? Хөгжлийн тэргүүлэх чиглэл эрэлт, хэрэгцээндээ суурилсан боловсон хүчин бэлтгэх асуудлыг яаж авч үзэх вэ? Энэ асуудал Боловсролын ерөнхий хуульд ямар агуулгаар орж байна вэ? Өнөөдөр Азийн улс орнууд нийтээрээ ажиллах хүчний хомсдолтой болж байх шиг байна. Тиймээс Монголоос ажиллах хүчийг хүлээн авч байна. Тэр дундаа нийгмийн салбарынхны талын улсуудын виз мэдүүлэг дээр дэмжлэг үзүүлж, виз гаргаж өгч байгаа юм биш үү. Үүнээс болж цаашид бидний боловсон хүчний хомсдолын асуудал татрах биш нэмэгдэх нөхцөл байдал харагдах гээд байгаа юм биш үү?
Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаа харж боловсон хүчнээ яаж бэлтгэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Манай улс өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс ядаж эмч, багш хоёроо төр өөрийнхөө хөрөнгөөр сургаад, төрийн зардлаар сурсныхаа төлөө орон нутагт очиж ажилладаг гэдэг юм уу шаардлагай газар очиж ажилладаг ийм тогтолцоо рууга шилжвэл яасан юм бэ?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Дамдинням хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19