МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ж.Бат-Эрдэнэ: Боловсролын байгууллагын удирдлагуудыг мэргэжлийн бус хүмүүс томилдог байдлыг зогсоох хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

 УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Энэ хууль Үндсэн хуулийн араас орох том хууль. Л.Мөнхбаатар, Тэмүүлэн бид нарын гишүүдийн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулсан хууль бий. Үүнд сургууль, цэцэрлэгийн захирлуудыг Засаг дарга нар томилдог, үүнээс үүссэн олон гажуудал, сөрөг зүйл бий болдог. Сургуулийн үйл ажиллагаа алдагдаж, чанар алдагддаг. Энэ асуудлыг цэгцлэх хуулийг оруулсан, энэ хуульд хэрхэн тусгагдаж, орсон бэ. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Боловсролын ерөнхий хууль монгол хүний төлөвшилд нөлөөлөх гол хууль. Багаас нь хүний төлөвшлийг боловсролд тусгах нь зөв.

Зарим гадаадын нэр хүндтэй томоохон сургууль хүүхдүүдээ сонгон суралцуулахдаа чадвар 70 хувь, төлөвшил нь 30 хувь байх талаас харж, сонгодог. Миний хувьд суурь өөрчлөлт хийж буй, хууль хэрэгжээд эхлэхээр манай улс хөгжлийнхөө шинэ гараанд орно гэж итгэж байгаа. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд шууд дээд сургуульд оруулна гэсэн хандлага манайханд байгаа. Энэ хэвшлийг хэрхэн өөрчлөх заалт байна. Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны сөрөг тал захирал, дарга нарын үгээр явах сөрөг тал бий.

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ