2023.05.04
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Халуунд халж, хавсарга шороонд хөдөлмөрлөж буй тариаланчдад бодит дэмжлэг болсон “Шинэ хөдөө” төсөл эхэллээ
Монгол орны хүйтэн сэрүүн уур амьсгалд төрөл бүрийн нарийн ногоо тарихад ургалтын болцын хугацаа хүрэхгүй гээд асуудал цөөнгүй. Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон Т.Энхтүвшин нарын гишүүд тариаланчид, ногоочдодоо бодит дэмжлэг үзүүлж, газар тариалангаас Монголчуудын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтуудаа урагшлуулсаар явна.
Говь нутгийн хөрсөнд ургасан үржил шимт ногоогоо өөрсдөө хэрэглэж нутгийн олондоо түгээхийн төлөө халуунд халж, хавсарга шороонд хөдөлмөрлөж буй тариаланчдадаа бодитой, өгөөжтэй хөрөнгө оруулалт болох “Шинэ хөдөө” төслийг тойрогтоо ийн эхлүүллээ. Тус төсөл нь Дорноговь аймагт 2023 онд улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм.
Шинэ хөдөө төслийн гол зорилго нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, ХАА-н чадамжид суурилсан үйлдвэрлэл явуулах, хүний нөөцийг чадавхжуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх билээ.
Тус төслийн хүрээнд нийт 350 иргэнд 3 улирлын хүлэмж, нөхөрлөл, хоршоод сумдад 35 морины хүчин чадалтай 20ш трактор, 40 ширхэг усны нөөцийн савыг 2023 оны 04-р сарын 29-ний өдөр олгоод байна.
Мөн говийн бүсийн онцлогт тохируулан хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулан жилийн 4 улиралд нарийн ногоо, жимс жимсгэнэ үйлдвэрлэж, ард иргэдийн хүнсний хэрэгцээг хангах, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох аж.
Монголчуудын хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудалд хөдөлмөрч Дорноговьчуудын хувь нэмэр, хүч хөдөлмөр их байх болтугай.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03