МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.04

Ц.Цэрэнпунцаг: ТӨК-ийг хувьчлах, иргэдэд нээлттэй байх ажлыг зэрэг хийгээд явбал үр дүн гарна

УИХ-ын чуулганы /2023,05,04/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс хувь, хувьсгалаа ялгаж, дээрээсээ манлайлж ажиллая гэж Ерөнхий сайл уриалж байна., зөв. Гэхдээ авлига, хээл хахуулаас салахад энэ хууль чухал. Харин цаашдаа энд ажиллаж байгаа хүмүүс болон эхнэр хүүхэд нь бизнес хийж болохгүй гэж байна. Төр нь эдийн засгаа авч явахаар боллоо.Төрийг ашиг сонирхлоос ялгах ёстой бол хувийн хэвшлээ дэмжих, ТӨК-ийг хувьчлах, иргэдэд нээлттэй байх ажлыг зэрэг хийгээд явбал үр дүнтэй байх байх.

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ