МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аялал жуулчлалын тухай хуулийг 23 жилийн дараа шинэчлэн баталлаа
2023.05.05
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Аялал жуулчлалын тухай хуулийг 23 жилийн дараа шинэчлэн баталлаа

Засгийн газраас 2025 оныг дуустал “Монголд зочлох жил” буюу Аялал жуулчлалын жил хэмээн зарласан. Энэ хүрээнд "Аялал жуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг" УИХ-аар хэлэлцэж эцэслэн баталлаа.

Аялал жуулчлалын тухай хууль нь анх 2000 онд батлагдаж байсан бол ийнхүү 23 жилийн дараа тус хуулийг шинэчлэн эцэслэн батлаад байна. Манай улс 2019 онд хамгийн олон жуулчин буюу 500 мянган жуулчин хүлээн авч 200 сая долларын орлого төвлөрүүлсэн байдаг. Тэгвэл "Монголд зочлох жил" аялал жуулчлалыг хөгжүүлэхэд урт хугацаандаа жуулчдын тоог 10-20 сая  хүргэнэ гэж зорилт тавиад буй.

Эл хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажилласан юм. Шинэчилсэн найруулгаар батлагдсан уг хуульд:

  • Зарим орны иргэдийг Монгол улсад визгүй зорчуулах
  • Жуулчдын худалдан авалтад НӨАТ-ын буцаан олголт өгдөг байх
  • Тур оператор, тур агентуудыг эхний таван жилд орлогын албан татвараас хөнгөлөх
  • Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Аялал жуулчлалын дэд бүтэц бий болгох зэрэг олон чухал зохицуулалт тусгагдсан юм.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Гадна гэхгүй дотоодын жуулчдад хүндрэл үүсгэдэг дэд бүтцийн асуудал энэ салбарт тулгамдах нэн тэргүүний асуудал болсон. Боловсон ариун цэврийн өрөөнөөс эхлээд замын сүлжээг нэмэгдүүлэх гэх мэт дэд бүтцийн олон ажлууд хийх ёстой. Тиймээс хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа гишүүний хувьд дэд бүтцийг эрэмбэлсэн байдлаар зохицуулалт хийхэд анхаарч ажиллалаа.

Ингэхдээ

  1. Төсвийн хөрөнгө оруулалтаар
  2. Гадаадын зээл тусламжаар
  3. Төр хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалын маршрутын дагуу төр захиргааны төв байгууллага болох яам нь хялбаршуулсан журмаар зөвшөөрөл олгоно гэсэн юм. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

ШИНЭ МЭДЭЭ