МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.05
Хууль, эрх зүй

Д.Өнөрболор: Гишүүдийн тоог нэмэх сайн талыг хэлж байна, сул тал гарах эрсдэлийг бас мэдээлэх ёстой

УИХ-ын /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

ҮХӨ, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь эрх зүйн хувьд нэг багц гэж хэлж болно. Улс төрийн суурь шинэчлэлийн чанартай, улс орны хөгжил, дэвшилд чухал ач холбогдолтой. Энэ хуулийн аль нэгт нь өөрчлөлт хийгээд үр дүн гарахгүй, манай улс төрийн тогтолцоо согог хэвээрээ үлдэх үү, үүнийг засах уу гэдэг энэ парламентын хийх чухал үүрэг болж байна. Гишүүдийн тоотой холбоотой мэт боловч улс орны хөгжлийн асуудал. Зах зээлийн нийгэмд шилжээд 30 жилийн хугацаанд нийгэм эдийн засагт өөрчлөлт орсон сайн зүйл байгаа ч өнөөдөр гурван хүний нэг нь ядуу байна. 150-180 мянган хүн ажилгүй байна. Төрийн зардал нь ДНБ-ийхээ 40 хувьтай тэнцэх үрэлгэн төлөвлөгөөтэй байна.

Баялгаа эрх мэдэлтнүүд нь хуваагаад авдаг, ийм зах зээлийн нийгэмд шилжээд сайхан нийгмийг байгуулна гэж ард түмэндээ амлаж байхад иргэд дэмжиж, итгэж байсан бол өнөөдөр ард түмэн төрдөө итгэх итгэлгүй болсон. ЭЗ-ийн бодлогын хувьд Худалдааны тухай хуульгүйгээс болж олон боломжийг алдаж, алдаа гаргаж байна. Ерөнхий сайд ҮХ-ийг өөрчилснөөр түүхэн реформ болно гэж байна. Таны ирэх 30 жилд төлөвлөсөн төлөвлөгөө юу байна вэ. Гишүүдийн тоог нэмэх сайн талыг хэлж байна, сул тал, гарах эрсдэлийг бас мэдээлэх ёстой. 1992 оны ҮХ-ийг хэлэлцэх явцын түүхийг харахаар 1991 оны 11-р сарын 07-ны Улсын бага хурлаас АИХ-д оруулсан төслөөр 76 гишүүнтэй 6 жилийн хугацаагаар 3 жил ретац хийж сонгодог байх зүйлийг оруулж байсан байна.

Одоогийн Японы зөвлөхүүдийн танхимуудын хувилбар гэсэн үг. Ийм төрлийн зохицуулалтыг судалж үзсэн үү. Гишүүдийн тоог хатуу тогтоох нь зөв үү. Зарим улс орон ҮХ-даа гишүүдийн тооны доод хязгаарыг тавьж өгсөн байдаг. Үүнийг судалж үзсэн үү. Жишээ нь БНСУ 51 сая хүн амтай,холимог тогтолцоотой ҮХ-даа 200-аас дээш гишүүнтэй заасан байдаг бол Герман улс 500 гишүүнээс дээш заасан байх жишээтэй.

Түүний асуултад МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ