2023.05.03
Эрүүл мэнд
"Эрүүл мэнд ба сувилагч" сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Монголын Сувилагчдын Нийгэмлэгээс 2023 оныг "Сувилагчдын эрхийг хамгаалах жил" болгон зарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, МСН, Төв аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран "Эрүүл мэнд ба сувилагч" сургалт, уулзалт, хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж байна.
Уулзалт, хэлэлцүүлгийг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд дэмжин ажиллаж, аймгийн хэмжээний төр, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын 300 орчим сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцож байна.
Тус арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарын хөгжил, сувилагчдын нийгмийн баталгааг хангах, боловсролыг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж байгаа аймгийнхаа нийт сувилагчид, тусгай мэргэжилтнүүд Та бүхэндээ удахгүй болох "Олон улсын сувилагчдын өдөр"-ийн мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19