2023.05.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн нээлт Төв аймагт боллоо
Цахим үндэстэн” зорилтын хүрээнд салбарын сайд Н.Учралын хамт Төв аймагт ажиллаж, төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн нээлтэд оролцон, “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалтыг орон нутгийн төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Төрийн үйлчилгээг иргэдэд чанар, хүртээмжтэй хүргэх зорилгоор 2017 онд аймагтаа “Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв”-ийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймгаас хамгийн эхэнд байгуулан, төр, хувийн хэвшлийн 500 орчим үйлчилгээг иргэдэд нэг дор үзүүлж эхэлсэн. Тус төвөөс өдөрт дунджаар 200-250 иргэн тогтмол үйлчлүүлж, өнгөрсөн хугацаанд өссөн дүнгээр нийт 450,000 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 27 сум, аймгийн төвийн 6 багт E-Mongolia цахим системийг нэвтрүүлсэн бөгөөд нийт 30,000 иргэнд операторын үйлчилгээ үзүүлжээ.
Өнөөдөр аймагт нээгдэж байгаа Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх г.м төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг цонхоор авах боломжтой юм.
Н.Учрал сайдыг ажиллах үеэр аймгийн хэмжээнд шилэн кабельд холбогдоогүй 3 сум болох Баянжаргалан, БаянӨнжүүл, Мөнгөнморьт сумдыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” төслийн хүрээнд нэн түрүүнд холбох асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэхээр ярилцлаа.
Мөн боловсролын салбарын цахим сургалттай холбоотой ЦХХЯ, БШУЯ-тай хамтран ЕБС-ийн мэдээлэл зүйн цахим кабинет байгуулах ажлыг анхаарч, тодорхой стандарт гаргах талаар санал солилцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19