2023.05.12
Орон нутгийн хөгжил
Их-Уул сумын иргэдтэй уулзлаа
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, тойрогт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцуулга хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Иргэдийн зүгээс хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгох, малын эмчийн хүрэлцээ муу байгаа тул малын эмч бэлтгэхэд төрөөс бодлогоор дэмжих, малын тоо нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт үүсэж байгаа тул бэлчээрийн нөхөн сэргээх бодлого хэрэгжүүлэх, малын түүхий эдийн үнийг өсгөхөд анхаарах, хөдөө орон нутагт залуучууд ажиллаж, амьдрахад бодитой дэмжлэг үзүүлэх, төрийн албыг цомхон, чадварлаг болгох зэрэг асуудлыг тавьж байлаа.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд гишүүдийн тоог нэмэхээр тусгасан асуудалд иргэд олон талын байр суурийг илэрхийлж байсан бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох нь хэт олон байна, нэмэх тохиолдолд 100 хүртэл, 108, 120 болгох зэрэг хувилбаруудыг дэвшүүлж, харин сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа талаар санал хэлж байв.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22