МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хан Хэнтий" чуулга ирэх долдугаар сард үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ
2023.05.15
Барилга, Хот байгуулалт

"Хан Хэнтий" чуулга ирэх долдугаар сард үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ нар тойрогтоо ажиллаж  Хэнтий аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Тодруулбал аймагт Хан Хэнтий чуулгын барилга буюу нийт 600 хүний суудалтай, 54м өргөн, 83м урт, нийт 78 өрөө, тасалгаа, 9 жижиг заал бүхий том бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байна. 

Тус чуулгын барилгыг анх “Хөвсгөл геологи” ХХК, үргэлжлүүлээд “Макс майнд” ХХК гүйцэтгэж 10 жил болсон. Тиймээс аймгийнхаа, иргэдийнхээ эрх ашгийн үүдээс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа гүйцэтгэгч “Макс майнд” ХХК-аас татгалзаж, дээд шүүхэд ялалт байгуулснаар дараагийн гүйцэтгэгч ажиллах боломж бүрдсэн юм.

Улмаар 2022 оны 3 дугаар сард гэрээг цуцалж, дахин тендер зарласнаар “Чандмань тал” ХХК шалгарч ажлаа амжилттай гүйцэтгэж явна. Чуулгын барилгын гүйцэтгэлд Монгол улсын зөвлөх инженер Н.Ганболд талбайд бүтэн цагаар хяналт тавин ажиллаж байна. Барилгын сан, халаалт дулаан, агаар салхивчийн ажил бүрэн дуусжээ.

ШИНЭ МЭДЭЭ