МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэйчүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал, бодлоо илэрхийлэв
2023.05.15
Орон нутгийн хөгжил

Чингэлтэйчүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал, бодлоо илэрхийлэв

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хамтаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчидтойгоо уулзаж Засгийн газрын эдийн засаг, хууль эрх зүйн орчинд хэрэгжүүлж үйл ажиллагааны хүрээнд товч мэдээлэл өгч, тэдний санал, бодлыг сонслоо.

Иргэдийн зүгээс 152 гишүүнтэй болох саналыг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж мөн улс төрийн агуулга зорилготой шүүмжлэлт мэдэгдэл хийх хүсэлтэй зарим иргэд үгээ нээлттэй хэллээ. 

Мөн 99, 108, 123, 134, 152 гишүүдийн тоон тухайд 152-ыг хатуу эсэргүүцэж байгаа цөөнгүй иргэдээс байснаас гадна 130-аас доош байхыг ихэнх нь дэмжсэн саналаа илэрхийлж байлаа. Намын жагсаалтад болж бүтэхгүй хүмүүсээ оруулж болохгүй, өмнө нь улс төрд нэр нүүрээ барсан этгээдүүдэд боломж олгож хэрхэвч болохгүй, харин нийгмийн төлөөллүүд оруулахыг захиж байлаа

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд 13 жилийн өмнө “УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгоё. Төр хэтэрхий давжаа байх нь цөөн бүлэг хүн авлигажих, албан тушаалын байдлаа урвуулах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна. Эрх мэдэл, хууль санаачлан батлах эрх бүхий ард түмний төлөөлөл хүчтэй, бие биеэ хянан тэнцвэржүүлэх ажлын зохион байгуулалт оновчтой байхын тулд парламент 99 гишүүнтэй байх хэрэгтэй” гэж ярилцлага өгч байсан. Түүнээс хойш тэрээр өөрийн уг үзэл, санаанаасаа ухрахгүйгээр өдийг хүрсэн.

Уулзалтаар иргэдийн асуусан хоёр танхимтай болох асуудалд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боломжгүй, шинэ Үндсэн хууль боловсруулж батлахтай холбоотой, өнөөгийн Үндсэн хуулийн орчинд боломжгүй болохыг тайлбарлан хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ