МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баян-Өлгий аймагт "Ардчиллын өргөө" нээлтээ хийлээ
2023.05.15
Барилга, Хот байгуулалт

Баян-Өлгий аймагт "Ардчиллын өргөө" нээлтээ хийлээ

Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Бейсен нар оролцож Баян-Өлгий аймгийн ардчилагчиддаа баяр хүргэж амжилт хүслээ. 

Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр: Энэхүү ардчиллын ордонг бүтээн байгуулсан Баян-Өлгий аймгийн үе үеийн удирдлагууд та бүхэнд халуун баяр хүргэе. Ардчиллын цэнхэр өргөөнөө эрх чөлөө, эрх чөлөөний цэнхэр туг  үргэлж мандан бадарч байхыг ерөөе! 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Баян-Өлгий аймгийн ардчиллын шинэ өргөө цаашид олон олон аймагт ардчиллын цэнхэр өргөө сүндэрлэх эхлэл байх болтугай! 

УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Б.Бейсен: Өнөөдөр Баян-Өлгий аймгийн ардчилсан нам, ардчилагчдын хувьд түүхэн чухал өдөр тохиож байна. Энэхүү барилгыг сүндэрлүүлэхэд оролцсон хүн бүхэнд талархал илэрхийлье. 

ШИНЭ МЭДЭЭ