Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонсов
2023.05.12
Хүний эрх

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонсов

Сэргэлэн суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийн улс орны нийгэм эдийн засгийн байдал, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төслүүд болон Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар мэдээлэл өгч, иргэдийнхээ санал бодлыг сонслоо.

Мөн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 250 суудалтай Соёл, спортын төвийн барилга, "Сумын хөгжил: инженерийн дэд бүтцийн хангамж" төслийн ажлын явц, ирэх онуудад хийхээр төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал солилцлоо.

Өнгөрсөн удаа суманд ажиллах үеэр Соёл, спортын төвийн барилгын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй, удаашралтай байсныг салбарын сайд болон аймгийн удирдлагуудад асуудал тавьж, барилгын чанар, гүйцэтгэлд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг ажиллаж, гүйцэтгэгч компанид тодорхой үүрэг чиглэл өгөгдсөн.

Мөн барилгын материалын үнийн зөрүүг тооцуулж, 2023 оны улсын төсөвт 460.9 сая төгрөг тусгуулсан бөгөөд одоогоор барилга 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтад хүлээлгэж өгөхөд ойртсон байна.

Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан суманд Үйлдвэр, технологийн парк байгуулан томоохон хотуудыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр хангаж, эдийн засгийн эргэлтийг татах талаар сумын удирдлагууд, иргэдтэй санал солилцлоо.

Дээрх зорилтын хүрээнд сумын дэд бүтцийг сайжруулахад анхаарч Зуунмод-Сэргэлэн чиглэлийн 12.0 км хатуу хучилттай авто замын ажлыг улсын төсөвт тусган эхлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгааг дуулгалаа.

ШИНЭ МЭДЭЭ