2023.05.13
Гадаад харилцаа
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын ордонд зочиллоо
Монгол Британийн парламентын бүлгэмийн гишүүдтэй уулзаж, УИХ-аар хэлэлцэж байгаа гол хуулиуд болон өөрийн орны парламентын тогтолцооны талаар товч мэдээлэл өглөө.
УИХ-аар хэлэлцэж байгаа Боловсролын багц хуулийн зорилго, боловсролын байгууллагад судлах үндсэн гадаад хэл байна зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл солилцлоо. Монгол хүүхдүүд англи хэлийг судлах, сурахад дэмжлэг үзүүлэх, сайн дурын багш илгээх боломжийн талаар ч ярилцлаа.
Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрөөр оюутан сургах, хамтарсан санхүүжилт гаргах байдлаар сэндвич хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг цаг алдалгүй нээж, манай залууст чанартай боловсрол олгох боломж, дэмжлэг нэн хэрэгтэй байгааг хэллээ.