Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг “Засгийн газрын Автобааз”-д хяналт шалгалт хийв
2023.05.16
Хүний эрх

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг “Засгийн газрын Автобааз”-д хяналт шалгалт хийв

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Комисст иргэнээс ирүүлсэн гомдлын мөрөөр “Засгийн газрын Автобааз” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

Тус хяналт шалгалтаар тус байгууллагын ажилтнуудын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгах юм.

Шалгалтын хүрээнд,

  • Байгууллагын өдөр тутмын харилцааг зохицуулж буй дүрэм журамд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх;
  • Байгууллагын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, ил тод байдал;
  • Ажилтнууд ажлын байранд нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн гарал, хүний хийж дадсан зуршил болон бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхагдах, ажлын байрны дарамтад өртдөг эсэх;
  • Ажилтнууд ажил, амралтын байр ажиллах боломж нөхцөлөөр хангагдсан эсэх;
  • Ажил, амралтын цаг, ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа;
  • Гомдол гаргагчаас гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэж буй байдалд дүн шинжилгээ хийх;
  • Гомдол гаргагчид сахилгын болон ёс зүйн шийтгэл оногдуулсан, урамшуулал олгосон тушаал шийдвэртэй танилцан хуулбарлан авах, дүн шинжилгээ хийх;
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан ажил олгогчийн үүргийн хэрэгжилт;
  • Тус байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт хийгдсэн эсэх, тайлан, мэдээллийг шалгана.
  • Шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох эрх бүхий албан тушаалтанд Комиссын гишүүний Зөвлөмж, Шаардлагыг хүргүүлнэ.
Ажлын хэсэгт Комиссын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, ахлах референт Б.Нандинцэцэг, референт Д.Намжилсүрэн, ахлах мэргэжилтэн Б.Наранжаргал нар ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ