МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ахмадын холбооны чуулган боллоо
2023.05.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ахмадын холбооны чуулган боллоо

Дундговь аймгийн МАН-ын дэргэдэх ахмадын холбооны чуулган Сайнцагаан суманд боллоо.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг эл чуулганы үйл ажиллагаанд оролцож, ахмадуудад чиглэсэн Засгийн газрын бодлого шийдвэр, тойрогтоо хийж хэрэгжүүсэн ажлын талаар мэдээлэл хүргэв.

Тус аймагт ахмадын ордон ашиглалтад орсонд ахмадчууд талархалтай байгаагаа хэлж, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцааг тогтоох нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн юм.

Мөн ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх ажил эрхлэлт, зөвлөх үйлчилгээг үр дүнтэй хэлбэрээр үргэлжлүүлэхэд төр засаг анхаарах ёстойг ахмадууд сануулж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ