2023.05.18
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Цалин, тэтгэвэр нэмэх, бараа бүтээгдэхүүний үнийн асуудлаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай

УИХ-ын чуулганы /2023,05,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Гишүүд тойрогтоо ажиллалаа. Бид яаралтай чуулган хийж, тулгамдаж буй асуудлыг богино хугацаанд шийдэх талаар ярилцаж, ажиллах шаардлага байна. Энэ жил өвөлжилт хүнд, хэцүүхэн хавар болж, өвс ногоо гараагүй байна. Цалин, тэтгэврийн зөрүү маш их байна.Улсад ажилласан хүмүүс нь хохирч, ажиллаагүй хүмүүсийн тэтгэвэр 500 мянга хүрсэн байх жишээтэй. мөн бараа бүтээгдэхүүний үнэ маш их өслөө. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг барина гэсэн хууль гаргасан, гэтэл бодит амьдрал дээр гурилын үнэ өссөн, удирдлагууд нь тоож байгаа ч юм алга, шалгах газар байна уу? УИХ бол ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн иймд нийгэмд тулгамдаж буй асуудлыг Засгийн газар, Ерөнхийлөгчтэй хамтраад цалин, тэтгэврийг хэрхэн нэмэх, үнийн асуудлыг яаж зохицуулах талаар тодорхой арга хэмжээ авах талаар шуурхай зохицуулах хэрэгтэй. УИХ-ын дэд даргад санал хэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ