МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.19
Хүний эрх

Ж.Бат-Эрдэнэ: Намуудын тоо болон тогтолцооны өөрчлөлтийг ямар үндэслэлээр оруул ирэв. Тайлбар хэлнэ

УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Бид бүгд орон нутгаар яваад ирлээ. Бүлгийн хурлуудаа ч хийлээ. Ард иргэд тоог нэмэгдүүлэх асуудал дээр эсрэг байр суурьтай байна. Ингэхдээ дээд тал нв 108-120 хүртэлх байх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байна. Бид 1992 онд Үндсэн хуулиа баталсан. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 31 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд бид улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн авч авсан билээ. Үүнийг л иргэд асууж байна.

Саарал ордонд сууж буй УИХ-ын 76 гишүүний нэр хүнд иргэд, олон нийтийн дунд шалдаа буучихсан байна. Тиймээс иргэд шударга ёсыг л хүсэмжилж байна.

152 гэсэн тоо нь 126 болж ирлээ. Энэхүү тоог багасгаж буй үндэслэлийг хэлж өгнө үү. Тогтолцоо нь 60/40 гэсэн харьцаагаар ороод ирлээ. Үүний үндэслэлийг тайлбарлана уу. Нэг ёсондоо, намуудын тоо болон тогтолцооны өөрчлөлтийг ямар үндэслэлээр оруул ирэв.

ШИНЭ МЭДЭЭ