2023.05.19
Хууль, эрх зүй
Ж.Батжаргал: Иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах шаардлагатай
УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
ҮХНӨ-ийн талаар иргэддээ танилцуулсан. Бид 30 жилийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, бодлогын хувьд өөрчлөлт хийсэн. Одоо бодлогоо авч явах тогтолцоогоо өөрчлөх талаар байр суурьт хандлаа. Порпорциналь, мажоритар энэ 2 систем давуу болон сул талтай. Гэхдээ нэгнийх нь давуу тал нөгөөгийнх нь сул талыг нөхөж байна. Тийм учраас байж болох тогтолцоо байж болох юм байна гэж иргэд, олон нийт энэ талаас нь харж байна. Бид үүнийг шинээр анх удаагаа хэрэглэж байгаа зүйл биш. Тодорхой хэрэглэж үзсэн, хэрэглэхдээ бид энэ 2-ыг хослуулж авч явахдаа харилцан, тэнцлийн балансыг олж харалгүй хэргэлснээс хамаараад үүний утга учрыг төдийлөн хүртэж чадаагүй.
Ийм учраас бид иргэд олон нийтэд дахиад очихдоо 60/40-ын болон 152-ыг 126 болгосны учир шалтгааныг их тодорхой ШУ-ны үндэслэлтэй,ирээдүйд хүлээгдэж буй Засаглалын чадамж талдаа тусгалын олж ярих хэрэгтэй. Үүний өгөөж юу байна вэ? Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх талаар заасан. Үүнийг шууд буюу сонгож байгуулсан төлөөллөөрөө дамжуулж эдэлнэ гэсэн. Үүний дагуу ҮХНӨ-ийг иргэдээсээ асуусан, цаашид улам төгөлдөршүүлэх ёстой. Ард түмэн ярьж байгаа зүйл чинь боломжтой байна. Гэхдээ ҮХНӨ-ийг хуульчилж байж, нэр дэвшигчдийн босгыг өндөр болгож, ил тод байх ёстой. Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд зөв заалт орсон байх ёстой гэдгийг иргэд хэлж байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19