МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

X Calibur компанийн төлөөлөгчид манай улсад айлчилж байна
2023.05.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

X Calibur компанийн төлөөлөгчид манай улсад айлчилж байна

Геофизикийн судалгаагаар дэлхийд тэргүүлэх X Calibur компанийн гүйцэтгэх захирал Andres Blanco тэргүүтэй төлөөлөгчид УУХҮ-ийн яамны урилгаар МУ-д ирээд байна. Канад Улсад болсон PDAC арга хэмжээний үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатартай уулзаж, манай улсад айлчлахыг урьсан юм. Урилга хүлээн авч ирсэнд талархаж байна.

X Calibur компани ашигт малтмалын суурь судалгааны ажлыг агаарын геофизикийн аргаар маш богино хугацаанд, сүүлийн үеийн тоноглол бүхий нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж-арга аргачлал ашиглан хийж, иж бүрэн дата мэдээллийг боловсруулдаг.

Дэлхийн 13 улсад салбартай бөгөөд АНУ, Австрали, Япон, Саудын Араб, Гаан, Нигери, Колумби, Уганда зэрэг улсуудад урт, богино хугацааны судалгааны ажлуудыг Дэлхийн банк болон бусад хөрөнгө оруулагчидтай хамтран гүйцэтгэж байсан туршлагатай. Манай яамны зүгээс дээрх орчин үеийн дэвшилтэт технологи, аргачлалаар агаарын геофизикийн судалгааг нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсэгт хийх зорилттой байгаагаа танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудыг ярилцлаа.

Айлчлалын хоёр өдрийн хүрээнд Andres Blanco захирал болон албаны хүмүүсийг МУ-ын Ерөнхий сайд, ЭЗХСайд, ЭЗБХорооны дарга нартай уулзуулж хамтын ажиллагааны талаар танилцуулах, мөн уул уурхайн салбарын судалгаа, эрэл, хайгуулын төслүүдтэй танилцуулж, туршлага солилцох ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ