2023.05.22
Орон нутгийн хөгжил

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Төв аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд орон нутагт албан томилолтоор ажиллаж байна.

Төв аймагт ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, ажлын явцтай танилцаж байна. Үргэлжлүүлэн ойжуулалтын талбайд ажиллана.

Төв аймаг 2030 он хүртэл нийт 20 сая мод тарихаар төлөвлөсөн. 2022 онд 1,2 сая мод тарьсан. Энэ жил мөн хэмжээний мод тарих, тарьсан модоо арчлан ургуулах ажлыг зохион байгуулж байна. Ойжуулалт 6 суманд 208,5 га талбайд хийгдсэн.

Эрдэнэ, Батсүмбэр, Жаргалант сумдад нийт 58,8 мян.га талбайд хортон шавжийн судалгаа хийж, 2,8 мян.га талбайд тэмцлийн ажил явуулаад байна.

Түүнчлэн Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвтэй танилцлаа. Манзуширын хийдийн замыг тус бэлтгэлийн төвтэй холбох асуудлыг ярилцлаа. Спорт, аялал жуулчлалыг хамтад нь хөгжүүлэх бүрэн бололцоотой бүс болж байна.

ШИНЭ МЭДЭЭ