Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсролыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд соёлын яамтай хамтарна
2023.05.23
Хүний эрх

Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсролыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд соёлын яамтай хамтарна

ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Д.Сүнжид нар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгаланг 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.

ХЭҮК-ын дарга Ж.Хунан Соёлын яаманд Комиссоос хүргүүлсэн зөвлөмж, шаардлагын биелэлтийг хэрэгжүүлж ажиллахыг уулзалтаар онцоллоо.

Түүнчлэн Комисст ирүүлсэн гомдлын хүрээнд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатайг дурдав.

Комиссын гишүүн Д.Сүнжид салбар байгууллага дахь албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг сайжруулах, нийгмийн баталгааг дээшлүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатайг цохон тэмдэглэлээ.

Соёлын яамнаас Бүх нийтийн соёлын боловсрол, Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Соёлын аялал жуулчлал, Соёлын бүтээлч үйлдвэрлэл бодлого гэсэн дөрвөн тэргүүлэх чиглэл баримтлан ажиллаж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан дурдаад нийслэл, хөдөө орон нутаг дахь музей, номын санд ажиллах нөхцөл, хангамж хангалтгүй, салбарын хэмжээнд хүний нөөцийн хомсдол үүссэн зэрэг тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.

Уулзалтаар ЮНЕСКО-гийн ивээл дор 2023 оны 06 дугаар сарын 22, 23-ны өдөр Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс зохион байгуулах “Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурлын Соёлын яам дэмжиж ажиллах, соёл урлагийн салбарт хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад урлагаар дамжуулж хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Соёл ба хүний эрхийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

ШИНЭ МЭДЭЭ