МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.23
Орон нутгийн хөгжил

Говьсүмбэр аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98 хувь нь цөлжилтөд өртсөн

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, “Бүх нийтээр мод тарих өдөр”-үүдийн зохион байгуулалтад хяналт тавих, явц байдалтай танилцах, нэн шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэж зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймагт албан томилолтоор ажиллаж байна.

Энэ хүрээнд “Говийн ирээдүйг бүтээх нь 2.0” буюу Шамбала-2056 инженерийн сууринд ажиллаж, тэдний ажил байдал, төслийн явцтай танилцлаа.

Элс шуурсан говьд модод найгасан суурин байгуулах, түүнийгээ сансрын хиймэл дагуулаас харах, ингэхдээ зүгээр тарьсан мод харах бус Монгол орныхоо өв соёлыг өгүүлэх өгүүлэмж бүхий ланд арт бүтээж байгаа залуус бол Шамбала-2056 төслийн баг юм.

2056 он хүртэл тус бүр 12 жилийн хугацаатай 3 үе шат бүхий төсөл хэрэгжүүлэхээр зорин 2016 оноос хойш сэтгэл тавин зүтгэж буй төслийн багт 100 орчим залуус ажилладаг.

Ногоон хөгжил, мод тарих ойлголтыг залуусын сэтгэхүйд ойр байхаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа төслийг санаачлагч Б.Шижирбат: Бид өөрсдийн туршлага, технологи, инновацыг бүтээж байгаа. Говьд тэр дундаа бидний байрлаж буй 39 км радиуст хамгийн тохирох мод бол Хайлаас юм. Иймээс дийлэнх нь Хайлаас тарьж байна. Мөн тарихдаа бөгөөд ланд арт бүтээж байгаа. “BE HUMAN” ланд арт 2023 оны 6 сарын 10-аас, 7 сарын 10-аас ART'N TECH ланд артын модны ургалтын явцын зургийг эзэнд нь хүргэх гэж байгаагаа онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ