2023.05.23
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Тосонцэнгэл суманд өндөр хурдны интернэт бүхий гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шилэн кабелын өндөр хурдны интернэт, 84 сувагтай, 96 цагийг нөхөж, ухрааж үзэх боломжтой IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ.
Өнгөрсөн 2022 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Тариалан суманд энэхүү гурвалсан үйлчилгээ амжилттай нэвтэрсэн бөгөөд эдгээр сумдын нийт өрхийн 60 гаруй хувь тус үйлчилгээг ашиглаж байна. Энэ онд Хатгал, Жаргалант сумдыг холбох бөгөөд Тосонцэнгэл сум гурвалсан үйлчилгээ нэвтэрсэн Хөвсгөл аймгийн гурав дахь сум боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22