2023.05.18
Гадаад харилцаа
Сүхбаатар дүүрэг, Япон улсын Нагано мужийн Саку хотын хамтын ажиллагааны 15 жилийн ой тохиож байна
Сүхбаатар дүүрэг болон Япон улсын Нагано мужийн Саку хотын хамтын ажиллагаа эхэлсний 15 жилийн ой энэ онд тохиож байна.
15 жилийн ойн хүрээнд Япон Улсын Нагона мужийн Саку хотын захирагч ноён Сэйжи Янагида, Саку хотын ИТХ-ын дарга Киёши Янагисавагийн урилгаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл болон Засаг даргын Зөвлөх П.Мөнхбаяр тэргүүтэй албаны хүмүүс Саку хотод зочиллоо.
2008 оны 8 дугаар сард Япон Улсын Нагано мужийн Саку хот, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байв. Тус санамж бичгийн хүрээнд боловсролын чиглэлээр сурагч солилцооны хөтөлбөрийг 15 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд 2008-2022 оны хооронд энэхүү хөтөлбөрт хот, дүүргийн нийт 180 гаруй Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид харилцан солилцсон байна.
Мөн энэ үеэр Монгол Улсаас Япон Улсын Осака хот дахь ерөнхий консул А.Энх-Амгалантай уулзаж Осака хотын дүүргийн ИТХ-тай хамтын ажиллагаа тогтоох чиглэлээр санал солилцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
ИТХ-ын ээлжит IX хуралдаан боллоо
2023.07.05
Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо
2023.06.19
ИТХ-ын ээлжит VIII хуралдаан боллоо
2023.02.10
ИТХ-ын зөвлөлийн хурал боллоо
2023.02.09