2023.05.26
Орон нутгийн хөгжил
Хаврын тариалалтын ажилтай танилцлаа
Хаврын тариалалтын ажилтай танилцах зорилгоор аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын хамт Сүмбэр суманд ажиллалаа.
Цаг үеийн ажлуудтай танилцан, иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын үйл ажиллагаа, хууль эрх зүйн шинэчлэлт, ҮХӨ-ийн 2 дахь хэлэлцүүлгийн дараах төслийг хэлэлцүүлэн, иргэдийнхээ үзэл бодлыг нь сонслоо.
Сумын эдийн засгийн үндсэн салбар болох газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх чиглэлээр аймгийн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөө болон Шинэ хөдөө Төв аймаг төслийн хүрээнд сүү, махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэх, малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх талаар орон нутгийн удирдлагууд, иргэдтэй санал солилцлоо.
Иргэдээс нийтлэг хөндөж буй сумын төв хүртэлх 12.8 км автозамын шинэчлэлтийн ажлын зураг, төсвийг өнгөрсөн онд аймгаас шийдвэрлэсэн бөгөөд автозамын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн суманд ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэр болон тэжээлийн цех байгуулах талаар санал солилцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19