МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын даргын хамтаар тариалан эрхлэгчидтэй уулзан тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонслоо
2023.05.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

УИХ-ын даргын хамтаар тариалан эрхлэгчидтэй уулзан тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонслоо

УИХ-аас батлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын хэрэгжилтийг судлах зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт Жаргалант сумын тариалан эрхлэгчидтэй уулзан, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонслоо.

Тариаланчдын зүгээс газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл авахад арилжааны банкаас тавьж буй шалгуур хэт өндөр байгаа болон тариалангийн талбайг хашаажуулах асуудлыг тавьж байна.

Тариалангийн бүс нутагт усалгаатай тариаланг хөгжүүлэх зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Жаргалант сумдад услалтын систем байгуулах, шинэчлэх ажлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ