2023.05.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Төв аймгийн газар тариалангийн гол бүс нутаг Жаргалант суманд ажиллав
УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт Төв аймгийн газар тариалангийн гол бүс нутаг Жаргалант суманд ажиллаж байна.
Энэ хүрээнд сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хууль эрх зүйн шинэчлэлт, ҮХӨ-ийн 2 дахь хэлэлцүүлгийн дараах төслийг танилцуулан, санал хүсэлтийг нь авлаа.
Мөн суманд тулгамдаж байгаа бага сургуулийн барилга, дотуур байрны хүчин чадал, инженерийн шугам сүлжээний өргөтгөл, боловсон хүчний хангалт зэрэг асуудлуудыг сонсож, УИХ, ЗГ-аас төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Сумын ЗДТГ-ын барилгын асуудлаар ЗГ, Улсын онцгой комисст хүсэлт тавьж, шаардагдах санхүүжилтыг шийдвэрлүүлэн 2023.07 сард багтаан дуусгахаар орон нутгийн удирдлагуудтай хамтран анхаарч ажиллаж байгааг илэрхийллээ.
Үргэлжлүүлэн УИХ-аас баталсан "Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай" тогтоолын хэрэгжилттэй танилцаж, тариаланчидтай уулзалт хийнэ.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19