2023.05.31
Б.Энх-Амгалан: Үндсэн хуулиараа дахиад оролдох уу
УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Иргэд сонгогчидтой уулзаж, саналыг нь сонслоо. Саналыг бичиж авч ирээд, протуколд тэмдэглүүлж намын бүлэгт дээр нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх ажлын хэсгийхэнд танилцуулсан. Нэг л зүйлийг иргэд хэлж байна. Та нар саяхан ирээд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хийчихээд ирлээ. Үүгээр дордуулсан долоон заалтыг авчихсан. Одоо бид нар найман жил гар хүрэх эрхгүй болсон гэж ярьсан биш үү гэж хэлж байна. Дан, давхар дээлний талаар яриад одоо сайхан болчихлоо, эцэг хууль маань аятайхан болсон. Өмнө байсан алдаа, завхрал засагдана, эвтэйхэн болно гээд яриад байгаагүй бил үү. Юу яриад 152 гишүүн болгох гээд байна вэ гэж хэлсэн. 152 тоог зөвшөөрөөгүй.
Мөн цаашдаа та нар ахиад Үндсэн хуулиа оролдоод байх уу, дахиад юм орхичихсон, гээчихсэн байна гээд өөрчлөх шаардлага гарлаа гэх үү. Ингэхгүй гэх баталгаа байна уу гэж асуусан. Үндсэн хуулиараа дахин дахин оролдож байгаад улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, төрийн тогтолцоогоо эвдчих вий, Үндсэн хуулийн хямрал руу явчих вий. Үүнийг анхаараарай гэж онцгойлон захиж хэлсэн. Дахиад оролдох уу үгүй юу гэдгийг надад хариулж өгөөрэй.
Та нар тооны бэлгэдэл яриад байгаа бол, 76 гэж онцгүй тоо бол, улс орноо гэр орон гэж үзэж байгаа бол 88 болгооч дээ. Униныхаа бэлгэдлээр гэж. Тэнгэр заяат, газар шүтээнт мундаг ард түмэн гэж үзээд шүтлэгтэй холбоотой юм ярих гээд байгаа бол 99 болгооч дээ гэж. Түүнээс дээш болгох бол үндэслэлээ яриарай гэсэн. Хувь тэнцүүлсэн пропорциональ тогтолцоог тогтолцооных нь хувьд дэмжье. Харин үүнийгээ сайн ярилцаарай гэсэн. Олонхоороо яриад 116. 78 тойргоос 48 нь жагсаалтаар гэж явж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй гэдгийг нэлээн сайн хэлсэн.
Жагсаалт нь холимог болон тойргоос болчихлоо. Нэрсийн жагсаалтаар сонгох бол, төлөөлөл оруулах гэж байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөөллийг, улсын сайн малчин Их Хуралд орж ирж суух гээд байгаа бол, эрдэмтэн мэргэд, инженер техникчдийнхээ төлөөллийг, гадаад дахь Монгол иргэдийнхээ төлөөллийг жагсаалтынхаа эхэнд бичээрэй. Улс төрчдөө ард нь бичээрэй гэж хэлсэн шүү.
ШИНЭ МЭДЭЭ
2020-2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024.05.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19