МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ҮХНӨ-ийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2023.05.31
Хууль, эрх зүй

ҮХНӨ-ийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын /2023,05,31/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тус хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын 2023 оны 37 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 26, 30-ны өдрүүдэд хуралдаж нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгажээ.

ШИНЭ МЭДЭЭ