МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн үйлчилгээний албан тушаалтны үндсэн цалинг бүх шатанд нэмэгдүүлнэ
2023.06.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Төрийн үйлчилгээний албан тушаалтны үндсэн цалинг бүх шатанд нэмэгдүүлнэ

2023 оны төсөвт тодотголоор Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэхээр боллоо.

Соёл урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг мэргэжлийн байгууллага, нийтлэг үйлчилгээний ангиллын төрийн албан хаагчид /үйлчлэгч, хот тохижилтын ажилтнууд, жижүүр, мужаан гэх мэт/ болон хэсгийн ахлагч, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Багийн дарга нарын цалинг нэмэгдүүлж байна.

Мөн аравдугаар сарын 01-ний өдрөөс төрийн захиргааны байгууллагын ажилчдын цалинг нэмнэ. Төрийн тусгай албан хаагчдын хувьд, цагдаа-дотоод цэргийн албан хаагчдын цалинг 1 сая төгрөгт хүргэнэ. Төрийн тусгай албан хаагчид дотор хамаарах бусад салбарыг мөн ижил 1 сая төгрөг рүү нэмж байна.

Түүнчлэн тэтгэврийг нэмж, зөрүүг хоёр аргаар арилгана. Нэгд, 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу цалингийн суурь бага байх үед тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгана. Өөрөөр хэлбэл, 2000 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон багш одоо тэтгэвэрт гарч буй багш адилхан журмаар тэтгэврээ тогтоолгоно. /Ажилласан жил хамаарна/

Хоёрт, өнгөрсөн удаад тэтгэвэр нэмэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж бага, дунд шатлалын зөрүү байхгүй, бүгд ижил тэтгэвэр авах болсон.

ШИНЭ МЭДЭЭ