МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хогоо ангилан ялгах нөлөөллийн үйл ажиллагаа боллоо
2023.06.02
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Хогоо ангилан ялгах нөлөөллийн үйл ажиллагаа боллоо

Дундговь аймгийн “Нарны охид” бүлгэмийн хүүхдүүд “Хогоо ангилан ялгадаг хүүхдүүд” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хүүхдүүдийг өөрсдийн оролцоонд тулгуурлан цэвэр орчин бий болгох, хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх, хогоо ангилан ялгаж сурахад нь нөлөөлөх, баярын өдрийг хоггүй тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БСШУСБ-ын хорооны дарга Г.Мөнхцэцэг оролцсон юм.

Тус үйл ажиллагаагаараа бүлгэмийн хүүхдүүд баярын үйл ажиллагаанд оролцож буй хүүхдүүдээс дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг модтой чихрээр солин авч хэрхэн яаж ангилах талаар зааварчилгаа, зөвлөгөө мэдээллийг баярт оролцогч хүүхдүүдэд өгч ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ