Нанзад

Баярчимэг

Албан тушаал
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал
Мэргэжил
Салбар
Эдийн засаг, Худалдаа
Туршлага
10 жил
“Ирээдүй чиний гарт” менторшип төсөл хэрэгжиж эхэллээ
2023.06.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Ирээдүй чиний гарт” менторшип төсөл хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Ерөнхий боловсролын сурагчдад зориулж "Ирээдүй чиний гарт” менторшип төслийг санаачиллаа.

Төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг хандлагаа зөв тодорхойлоход нь туслах зорилготой уг төслийг ОУ-ын Ротарийн 3450 дүүрэг Номт Ротари клуб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран явуулна. Хоёр үе шаттай зохион байгуулах төсөлд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 12, 62, 143, 153, 154 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид хамрагдах юм.

“Ирээдүй чиний гарт” менторшип төслийн нээлтийн өдөр сурагчид боловсрол, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх, мөн ротари ах эгч нартайгаа мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар нээлттэй ярилцав.

Уг уулзалт хэлэлцүүлгийн үеэр

  • "Мэргэжил сонголтонд тулгардаг асуудлууд, зөвлөгөө" - Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Номт Ротари клубын гишүүн  Н.Баярчимэг
  • "Эрэлттэй мэргэжил бас ажил олгогчийн шаардлага" - MSDI Pro-HR consulting LLC компанийн үүсгэн байгуулагч, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх Б.Анхбаяр 
  •  "Мөрөөдлийн ажил, мэргэжил болох нь" номын зохиогч Номт ротари клубын гишүүн Д.Хишигбуян
  •  "Гадаадын их дээд сургуульд хэрхэн суралцах вэ?" - Nebline боловсролын төвийг үүсгэн байгуулагч Б.Сайнбат
  •  "2*2 хамтарсан хөтөлбөр гэж юу вэ?" СЭЗИС-ийн оюутан О.Номуунаа
  •  "Давааны цаана даваа" ТОEFL IELTS шалгалтанд хэрхэн бэлтгэх, цаг заваа хэрхэн зохицуулах вэ? - NYU ИС-ийн оюутан С.Барсбаяр, Б. Түшиг нар илтгэл тавилаа.

ШИНЭ МЭДЭЭ