Цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг танилцууллаа
2023.06.08
Хууль, эрх зүй

Цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг танилцууллаа

Монгол Улсын Их хурлын 2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг сонслоо.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж цэцийн дүгнэлтийн танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

“Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Тус маргааныг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны тавдугаар сарын 03-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр оролцсон бөгөөд дүгнэлтийн талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а дэд заалтад "анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;", 25.7.5.б дэд заалтад “хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;"; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 123.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 1.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ..."; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 172.2.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн "... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ..." гэж заасанд нийцээгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ