МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг танилцууллаа
2023.06.08
Хууль, эрх зүй

Цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг танилцууллаа

Монгол Улсын Их хурлын 2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар “Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган цэцийн дүгнэлтийн танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа холбогдох маргааныг хэлэлцээд, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасны "... илрүүлэх ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн хэмээн дүгнэсэн байна.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "... илрүүлэх ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр дээрх дүгнэлтэд дурджээ.

ШИНЭ МЭДЭЭ