МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх "ICT FORUM" эхэллээ
2023.06.08
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх "ICT FORUM" эхэллээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO 2023” Үндэсний соёл амралтын хүрээлэнд маргааш эхэлнэ. Тус арга хэмжээг угтсан салбарын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын зочдын дунд зохион байгуулдаг “ICT FORUM” өнөөдөр болж байна.

Энэ жилийн хэлэлцүүлгийг мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх нь буюу “Mindgolia” уриатайгаар явуулж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ололт амжилт, өөрчлөлт шинэчлэлт, цаашдын боломжийн талаар санал, шийдлээ хуваалцаж байна. Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, цахим шилжилтийг эрчимжүүлэх хууль, эрхзүйн орчны талаар онцлон танилцууллаа.

Монгол Улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 193 орноос 74 дүгээр байранд орж 18 байраар урагшилсан бөгөөд цаашид энэхүү амжилтаа ахиулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа хамгийн чухал.

Тиймээс тулгамдаж буй асуудал, сорилтуудыг шийдвэрлэх гарц, шийдэл, төрийн бодлого, зохицуулалтад тусган чиглүүлэх үр дүнтэй зөвлөмжүүд энэхүү хэлэлцүүлгээс гарна гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо идэвхтэй ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ